Хар тамхи хэрэглэсэн гэгдэх МИАТ-ийн нисгэгч Д.Булганхангайг ажлаас нь халсан гэв


МИАТ-ийн хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай хар тамхи хэрэглэсэн талаарх мэдээлэл хэвлэлүүдэд гараад буй.

Энэ талаар баттай эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Д.Булганхангай нь МИАТ-ийн B373 онгоцны хоёрдугаар нисгэгч бөгөөд сар орчмын өмнө Германд дараагийн нислэгээ хүлээж байх хугацаандаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон учир МИАТ ажлаас нь халсан байна. 

Энэ үйл явдалтай холбоотой мэдээлэл манай Цагдаагийн Ерөнхий газарт одоогоор байхгүй бөгөөд Д.Булганхангайд ямар нэгэн хэрэг, зөрчил үүссэн эсэх нь тодорхойгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ