Т.Чимгээ нарын ар гэрийнхэн ерөнхий шүүгчтэй уулзах хүсэлт тавьжээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт өнөөдөр /2019.12.25/ Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэнтэй уулзах хүсэлт тавьжээ. Гэвч Ерөнхий шүүгч тэднийг хүлээж аваагүй байна.
Энэ талаар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатаас тодруулахад “Улсын Дээд шүүхэд өнөөдөр очиж, Ерөнхий шүүгчтэй уулзах хүсэлт тавьсан ч уулзах боломжгүй байна гэсэн. Урьдчилан уулзах хүсэлтээ өгөх ёстой юм байна. Төлөвлөсөн ажилтай гэсэн. Шүүхийн Тамгын газрын хэлтсийн даргатай уулзсан. Түүнд уулзах хүсэлтээ өгсөн” гэлээ.
Т.Чимгээгийн ар гэрийнхэн энэ сарын 12-нд Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзаж, ялтнуудыг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотойгоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг дахин авч үзэх ёстой гэдэг хүсэлтээ тавьсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ