Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. 10:00 цагаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хурлын танхимд “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгэх” болсонтой холбогдуулан мэдээлэл хийнэ.
  2. 11:00 цагаас Holiday Inn төвийн 19 давхарт НИТХ, НЗДТГ, НЭМГ, ЦССҮТ, МУЗН-ээс хамтран "АМЬ БЭЛЭГЛЭСЭН АМЬ" хүндэтгэлийн арга хэмжээ болно.
  3. 12:00 цагаас МУЗН-ийн байранд Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлэх үйл ажиллагаа болно.
  4. 13:00 цагаас Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын байранд  НЗДТГ, НЭМГ-аас "ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛТАН" шалгаруулах арга хэмжээг зохион байгуулна.
  5. 14:00 цагаас Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн Ёслолын танхимд  Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан -Өд 2019" наадам болно.
  6. 16 цагаас МУИС-ийн шинэ номын сангийн 202 тоотод Монгол орны биологийн олон янз байдал цуврал бүтээлийн нээлт болно. Утас: 98100148

СЭТГЭГДЭЛ БИЧИХ