Алтан-Өд” наадaм болно
Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын эзэд өнөөдөр тодорно.
2001 оноос эхлэн 19 дэх удаагаа болж байгаа бөгөөд энэ жилийн наадмын хоёрдугаар шатанд 29 бүтээл шалгаруулжээ.

Яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн уламжлалт найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ