"Жи Тайм" сүлжээний М.Маратыг Интерполоор эрэн сурвалжилж байна

Монгол Улсын 11.437 иргэнд 26 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх "Жи Тайм" сүлжээний хэргийг  2019 оны долдугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн бөгөөд одоогоор прокурорын хяналтын шатанд байгаа аж. 


Уг хэрэгт холбогдолтой БНКУ-ын иргэн М.Маратад хилийн хориг тавьсан байсан хэдий ч зөрчиж оргон зайлаад буй. Тиймээс түүнийг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, бусад гадаад улсуудын Интерполын төв товчоонд саатуулах, баривчлах хүсэлтийг илгээн түүнийг Олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ