Таван настай хүүгийн хамт ууланд төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын зуслангийн хойд ууланд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Согоотын 40 дүгээр гудамжинд оршин суугч 45 настай, эрэгтэй иргэн М, хүү 5 настай А-гийн хамт нар төөрчээ.

Төөрсөн тухай дуудлагыг 12-р сарын 27-ны 01:37 цагт хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 32 км зам туулан  02:24 цагт очиж Хандгайтын зуслангийн хойд уулын модноос эсэн мэнд олсон байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ