Таван давхраас унах гэж байсан 4 настай охиныг аюулгүй болгожээ

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн 18 дугаар байрны таван давхар орон сууцны барилгын тавдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 12-р сарын .26-ны өдрийн 16:14 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулж 16:16 цагт очиход тус байрын 35 тоотод оршин суугч иргэн 4 настай охин унах гэж байсныг буулган аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ