Тэтгэврийн зээл нэмж олгохгүй байх үүргийг Монголбанкны ерөнхийлөгч банкуудад өгчээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгсөн байна. Энэхүү шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэж ойлгож болох нь. 


Он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж буйгаа хэлсэн бөгөөд Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулснаар ийм шийдэлд хүрч, ҮАБЗ санал нэгдсэн гэдгийг мэдэгдсэн. 


Гэвч ҮАБЗ-ийн дагуу УИХ-ын гишүүн, Засгийн газар гэгчлэн хууль санаачлах эрхтэй этгээд төсөл боловсруулж, УИХ баталснаар биеллээ олох боломжтой. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ