Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй 111, насанд хүрсэн 624 хүн нас баржээ

Цагдаагийн ерөнхий газраас 2019 онд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлсэн юм. Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь цаг тутамд дөрвөн гэмт хэрэг гарсан гэсэн тоон үзүүлэлт аж.

Гэмт хэргийн улмаас нэг хоногт гурван хүн нас барж, 24 хүн гэмтжээ. 34 хэрэг тутмаас нэг хүн нас барж, дөрвөн гэмт хэрэг тутмаас нэг хүн гэмтсэн гэнэ. Нэг гэмт хэрэг тутамд 5.1 сая төгрөгийн хохирол учирчээ. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй 111, насанд хүрсэн 624 хүн нас баржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ