Зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер өгөх бололтой

УИХ-ын ээлжит чуулган 15 цагаас хуралдах товтой ч хараахан хуралдаан эхлээгүй байна. Учир нь МАН-ын бүлэг хуралдаж байгаа ажээ. МАН-ын бүлгийн хуралдаанаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер өгөх асуждлыг хэлэлцэж байгаа ажээ. Ажлын хэсгээс ийм санал боловсруулсан бөгөөд зээлтэй ахмадуудын зээлийн зургаан сая төгрөгийг тэглэх санал хэвээр байгаа юм байна. Ажлын хэсэг дэвшүүлсэн саналаа бүлгийн хуралдаа танилцуулаад хлэлцүүлж байгаа ажээ. Хэрвээ энэ санал дэмжигдвэл 194 мянган ахмад хамрагдах бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ