Tэтгэврийн бага зээлтэй болон зээл аваагүй ахмадууд жагсаал зохион байгуулна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт МУИС-ийн Номын санд “Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” хэлэлцүүлэг болно. Утас: 99079590, 99047423
- 09.30 цагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны байранд “Зэлүүд тал-2: Нэгэн аравны дараах зэрлэг амьтны худалдааны хямрал” судалгааны тайлангийн нээлт болно.
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
- 10.00 цагт Хүүхдийн номын ордонд Монголын Сурагчдын холбооны дэргэдэх School police төвөөс зохион байгуулсан "Миний аав ээж сургуулийн цагдаа" гар зураг зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно. Утас: 89969665, 86151508
- 11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд МОНЦАМЭ агентлагийн “Монгол Мессенжер” сонины газар, ИБУИНВУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан “Монгол Улс юугаараа алдартай байж болох вэ” англи хэлээрх эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.
- 11.40 цагт Сүхбаатарын талбайд ШИНЭН, Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл, тэтгэврийн бага зээлтэй болон зээл аваагүй ахмадууд жагсаал зохион байгуулна.
- 14.00 цагт Төрийн ордонд “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” хэлэлцүүлэг болно. Утас: 93099444, 99629993
СЭТГЭГДЭЛ БИЧИХ