Онцгойгийн алба хаагчдийн тэмцээний шилдгүүд тодорлоо

Алба хаагчдын биеийн тамир спорт, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас бүтцийн нэгжийн алба хаагчдын дунд “Хөл бөмбөг”, “Олс таталт”-ын тэмцээнийг зохион байгууллаа.
Хөл бөмбөгийн тэмцээний төрөлд гутгаар байрт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид, дэд байрт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн баг тамирчид, тэргүүн байрт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ