Зөөлөн бяслаг хортой гэнэ

Энэ бүтээгдэхүүн нь ердийн нэг бяслаг бөгөөд харин фосфат хэрэглэн зөөлрүүлсэн байдгийг шинжээч тэмдэглэжээ. Түүний хэлснээр,  зөөлөн бяслагийг хэт их хэрэглэснээр  түүнд  агуулагддаг фосфат нь  хүний биетэй харилцан үйлчлэлд орж,  кальцийг гадагшлуулж эхлэдэг байна. 

Зөөлөн бяслаг илчлэг ихтэй байдаг нь түүний бас нэг аюул болохыг  мэргэжилтэн тэмдэглэжээ. Холестерин их агуулдаг учир энэ бяслагийг зөвхөн бага хэмжээгээр хэрэглэхийг тарган юмуу тараагуур судасны нарийсалттай хүмүүст тэр уриалж байна. Үүнээс гадна, бодисын солилцооны асуудалтай хүмүүс ч  энэ бүтээгдэхүүний хэрэглээг багасгах хэрэгтэй гэнэ. 

Зөөлөн бяслагт их хэмжээтэй давс агуулагддаг учир, энэ нь артерийн даралттай хүнд харш юм. 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ