Монгол, Хятадын хилийн боомтыг ГУРАВ ХОНОГ хаана

Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд амарна. Учир нь БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амрах ажээ.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээр амрахаар тусгасан. Дээрх хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын сар шинийн баяраар хилийн авто замын боомтууд амарна.
Маргааш /2020.01.24/ БНХАУ-д Сар шинийн баярын битүүний өдөр тохиож байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ