Коронавирусын халдвараас өөрийгөө хамгаалахын тулд ТА дараах арга хэмжээг аваарай

Манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирүсийн халдвар бүртгэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх утас ажиллуулж иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна. Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалийн замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирүс илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгэгдсэн. Хэрэв батлагдсан тохиолдолд иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж сэрэмжлүүлнэ.  Эрүүл мэндийн сайдын албан даалгавараар бүх эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Ийм халдварт өвчинтэй ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй. Иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Тиймээс иргэд бид юуг хийж чадах вэ? гэдэгт ач холбогдол өгөх, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагах, бусдад түгээх, сэрэмжлүүлэх шаардлагатай. Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа. Өөрийгөө болоод гэр бүлээ сэргийл!!! 

Image may contain: text

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ...????‍⚕️????‍⚕️????????

 Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
 Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
 Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
 Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
 Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
 Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
 Түүхий ус уухгүй байх;
 Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
 Арьс, салстаа гэмтээхгүй байх;
 Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
 Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
 Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
 Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
 Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

Image may contain: text that says


Image may contain: text

Image may contain: text that says

Image may contain: one or more people, text that says

СЭТГЭГДЭЛ БИЧИХ