ЭМЯ: Хүүхдээ харж байгаа эцэг, эхэд ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгоно

ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “оронавирусийн халдварын талаар ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийг айдаст автуулж байгаа тул ДЭМБ-аас ирүүлсэн үнэн бодит мэдээллийг авахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

Мөн “Томуу, томуу төст өвчтэй тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асрах эцэг, эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд өгсөн" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ