Хонконгоос ирсэн дөрвөн оюутныг тусгаарлав

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд өчигдөр /2020.01.28/ 17:45 цагт газардсан Хонконг-Улаанбаатар чиглэлийн “Боинг-763” онгоцоор ирсэн зорчигчид өндөр халуурсан тул онгоцыг цаг гаруйн хугацаанд битүүмжиллээ.

БНХАУ-д суралцдаг, Монгол Улсын иргэн 20-24 насны дөрвөн оюутан нислэгийн үеэр өндөр халуурсан тул онгоцны хойд хэсэгт тусгаарлаж, дээрх нислэгээр ирсэн зорчигчдыг онгоцноос буулгалгүй цаг гаруй хугацаанд саатуулсан.

Улмаар бүх зорчигчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсны дараа онгоцноос буулгажээ. Өндөр халуурсан гэх оноштой дөрвөн иргэнийг ХӨСҮТ-д хүргэж, эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт хамруулсан бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр албан ёсоор гарна гэдгийг албаныхан мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ