Ирэх даваа гарагаас 13 телевизийн сувгаар сурагчдад хичээл заана

Ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 3-наас 13 телевизийн сувгаар сурагчдад хичээл заана.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өмч харгалзахгүй ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын хоёрныг хүртэл зогсоосон. Энэ хугацаанд сурагчдад телевизээр хичээл заах бөгөөд БСШУСЯ-наас теле хичээлийн хуваарийг гаргажээ.

ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдад зориулсан теле хичээлийг дараах 13 телевизэд хуваарилсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ