Монголчуудаа эмнэлгүүддээ халууны шил хандивлах аян өрнүүлцгээе


 

Нийгмийг айдас, түгшүүрт автуулсан Корана вирусийн өвчний үед ЭМЯ цаг тухайд нь мэдээлэл өгч, бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Энэ халдварын эхний шинж тэмдэг халуурах. Үүнийг өвчтөнийг халууныг хэмжиж байж мэднэ. Тэгэхээр энэ өвчний үед хамгийн эхэнд хэрэглэгдэх багаж бол халуун хэмжигч юм. Гэтэл нийслэлийн эмнэлгүүд халууны шилний хангамжаар дутмаг байна. Чингэлтэй дүүргийн эмнэлэгийн яаралтай хүлээн авах тасагт хөл багтах зайгүй өвчтөнүүд, хүүхдүүд байна.

Харин тэдний халууныг суганд хийдэг халууны шилээр хэмжиж байлаа. Түүнийг ариутгаж буй бололтой савтай уусмалд хийж харагдана. Тэнд нэг л халууны шил суганаас суганд дамжиж яваа харагдав.

Уг нь бол эмч, сувилагч тус бүрдээ орчин цагийн 3 секундэд зайнаас халуун хэмжих багаж хэрэглэх хэрэгтэй юм.

Харин өчигдрийн сонссон мэдээллээр эмийн сангуудаас зайнаас халуун хэмжих багажийг  татаж байгаа сураг сонсогдлоо.

Суганы халууны шилийг бид байнга хэрэглэдэг ч гэлээ орчин цагт, тэгээд халдварт өвчлөлийн үед суганы халууны шил зохимжгүй юм.

Гэтэл халуун хэмжих багажаар дутмаг дээр нь хүнд өвчнийг туулах гэж байгаа энэ үед зарим улстөрчидийн тансаглал хэрээс хэтрээд байна. Хууль зүйн яам, сайд Ц.Нямдоржтон нар өрөөгөө тохижуулж тансаглахын оронд хүнд  өвчний үед Эрүүл мэндийн яамандаа туслаад хэдэн халуун хэмжих багаж аваад хандивлачихвал том буян болно доо.

Эмийн сангуудад электрон халууны шил ойролцоогоор 15-20 мянган төгрөг, хуучин мөнгөн устай халууны шил бол бүр хямдхан байна. Харин орчин цагийн зайнаас халуун хэмжигч бол нэг ултөрчийн өдрийн хоолны ч мөнгө хүрэхгүй юм.

Иймд олон нийт байгууллага, улстөрчдийг эмнэлгийн байгууллагуудад халуун хэмжигч багажийг хандивлах аяныг зохион байгуулахыг уриалж байна.

Б.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ