Ё.Баатарбилэг: Сурагчид таван долоо хоногийн бямба гарагт хичээллэнэ

Сурагчдын урт хугацааны амралттай холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Хичээл, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн нөхөх вэ?
- Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт хуваарийн дагуу хугацаандаа эхэлнэ. Ахлах ангийн энэ хичээлийн жил зургадугаар сарын 5-нд дуусах байсан. Энэ хугацаандаа дуусна.
- Сурагчдын гуравдугаар улирлын амралтын хоёр долоо хоног үргэлжлэх байсныг нэг долоо хоног болгож багасгасан.
- ЕБС-ийн сурагчид зарим долоо хоногийн бямба гарагт хичээллэнэ. Дөрөвдүгээр сараас тавдугаар сар гарах хүртэл таван долоо хоног бямба гарагт хичээллэнэ. Илүү цагийн мөнгийг багш нарт тооцож олгоно. Цэцэрлэг үүнд хамаарахгүй.
- Гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд 18 телевизийн сувгаар теле хичээл явуулахаар төлөвлөгөө гарсан. 1-12 дугаар ангиудад өргөн нэвтрүүлгийн 18 сувагаар хичээл дамжуулна. Бэлтгэсэн контентуудын цагийг зөрүүлэх зохицуулалт хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ