Ж.Чинбүрэн эмч Хавдар судлалын үндэсний төвдөө зөвлөх эмчээр ажиллаж байна

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Гавьяат эмч Ж.Чинбүрэн шинэ оны өмнөхөн үүрэг ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Одоо тус эмнэлгийн захирлаар АШУҮИС-д багшилж байсан Н.Эрдэнэхүү ажиллаж байна.
Мэс засалч Ж.Чинбүрэн захирлын албаа хүлээлгэн өгсөн ч үргэлжлүүлэн Хавдар судлалын үндэсний төвдөө зөвлөх эмчийн статустай ажиллаж, өвчтөнөө үзэж, хагалгаагаа хийж байна.

Хавдар судлалын үндэсний төвийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан өнгөрсөн долоо хоногт тус эмнэлэгтээ 21 дэх хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэ мэс заслын багт зөвлөх эмч Ж.Чинбүрэн ажилласан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ