Ё.Баатарбилэг сайд сонгуулиа бодож багш нарыг давраахаа зогсоо

Коронавирусийн улмаас нийслэлийн цэцэрлэг, сургуулиудад хөл хорио тогтоож, 3 дугаар сарын 2-ныг хүртэл хаалаа.

Засгийн газрын тогтоолоор цэцэрлэг, сургуулийн сурагчидыг хичээллүүлэхийг хориглосон болохоос багш нарыг хамт хөл хорио тогтоосонгүй.

Гэтэл даварсан багш нар хөл хорио тогтоочихоод байхад сургууль дээр ирүүлэх гэлээ гэж гомдолллоод өнөөдөр сайд Ё.Баатарбилэг багш нарыг ажил дээрээ ирэхгүй байж болно гэж мэдэгдэж байх юм.

Сайд бол сонгуулийн өмнө сонгогчидын дийлэнх хувийг эзэлдэг багш нараас айсандаа дээрх шийдвэрийг гаргаж байгаа нь тодорхой юм.

Монголын багш нар бол хамгийн даварсан хүмүүс. Хичээл, ажил хаяхаараа байнга айлгана. Цалингаа нэм гэж сүрдүүлнэ. Одоо бүр сургууль дээр ирүүлэх гэлээ гэж захирлуудаа матсаар байгаад гэртээ 1 сар амрах виза авлаа.

Энэ бол байж болшгүй юм. Багш бол төрийн албан хаагч. Багш нар амархын бол бусад төрийн албан хаагчид ялгаагүй ажилдаа явахгүй байх ёстой.

Багш хүн цаг ямаг боловсрол, мэргэжил, чадвараа дээшлүүлж байх хэрэгтэй. Хичээлийн агуулга, хөтөлбөр, сурах бичиг хүнд байна гэж тэд байнга гомдоллодог. Тэгвэл энэ цагаар хичээлийн агуулгаа судлаад бэлдээд байж болохгүй гэж үү.

Зарим тооны багш нар бодлогоо дийлэхгүй байгаа тохиолдол гарсан шүү.

Багш нарын чадвар муудсаныг нийгэм даяараа ярьдаг. Тэгвэл чадвараа дээшлүүлж байж том том шаардлагаа тавих ёстой бус уу багш нараа.

Зарим сурагчаасаа дор англи хэлний мэдлэгтэй багш нар байдаг гээд сурагчиддаа шоолуулж  байдаг эмгэнэл бий.

Ийм байж амралт нэхэхээсээ ичмээр юм. Багш нар бол ялгаагүй л төрий албан хаагч. Тэдэнд илүү эрх байхгүй.

Б.Уянга

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ