Тэтгэвэр авагчдын анхааралд

НДЕГ-аас нийт тэтгэвэр авагч ахмадууддаа дараах зөвлөмжийг хүргүүлжээ. Манай улсад коронавирусийн халдварийн тохиолдол илрээгүй байгаа ч нийгэмд хүмүүс хоол хүнсээ нөөцлөх зэрэг үзэгдэл гарах болсон. Иймд энэ сарын 1-нээс тэтгэвэр олгож эхлэх үед ахмадууд маань банкинд дараалал үүсгэхгүй үйлчлүүлэхийг зөвлөж байна
. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн санхүүжилт хангалттай тул банк санхүүжилт дуусчихлаа хэмээн тэтгэвэрээ авч чадахгүй байх гэсэн тохиолдол үүсгэхгүй гэдгийг НДЕГ-аас мэдэгдсэн байна. Харин ч олон хүнтэй газраас үйлчлүүлэх нь халдварт өвчин тараах, тусах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа билээ.
Иймд нийт ахмадууддаа дараах зөвлөмжийг НДЕГ-аас хүргүүлжээ
-Заавал тэтгэвэр олгох эхний өдөр банкинд очиж дараалал үүсгэхгүй байх.
-Картаар үйлчилгээ авах.
-Амны хаалт хэрэглэх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ