Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийг илрүүллээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.29-ний өдөр нийт 272 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 200-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж бэртсэн байна.

 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -4

 

  • Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ