"Коронавирусээс урьдчилан сэргийлэхэд Улаанбаатар хотын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулахаар байгаа"

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн зүгээс 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан бөгөөд 22 заалт бүхий төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа аж. 

"Цаашид урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 600 орчим сая төгрөг нийслэлийн төсвөөс зарцуулахаар байгаа" хэмээн тэрбээр хэллээ. 

Түүнчлэн коронавирусийн халдвараас сэргийлж, Цагаан сараар аль болох гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, эрсдлээс зайлсхийхийг иргэддээ зөвлөж байгаагаа хэллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ