Cэжигтэй 16 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж шалгаж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.31/ коронавирусийн талаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-д 2020 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар зургаан хүн эмнэлгээс гарч 12 хүн тусгаарлан эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдөр эмнэлгээс гарна. Үүн дээр нэмээд өнөөдөр сэжигтэй дөрвөн тохиолдол нэмэгдсэнийг тусгаарлан, шалгаж байна.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч СЕРГЕЙ ДИОРДИЦА:
-Урд шөнө ДЭМБ-ын Онцгой байдлын хороо хуралдаж, БНХАУ-д коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа учраас бусад оронд учруулах хохирлыг нэмэгдүүлэхгүйн тулд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн зарласан. Өмнө нь БНХАУ-д л тархалт явж байсан бол өнөөдрийн байдлаар Африкаас бусад оронд бүртгэгдээд байна. Сүүлийн үед хүнээс хүнд халдах тохиолдлууд нэмэгдэж байгаа учраас ийн арга хэмжээ авсныг ДЭМБ-ын суурин төлөөлөгч онцоллоо. БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдээд байгаа халдвар нь нийт халдварын нэг хувийг эзэлж байна. Ихэнх тохиолдол нь Ухань хотод зорчсон тохиолдол байгаа бол зарим оронд хүнээс хүнд халдсан тохиолдол бий. ДЭМБ-ын онцгой байдлын хурлаас одоо байгаа мэдээлэлд үндэслэн аялал, зорчигчдод хязгаар тавихгүй байх, эрүүл мэндийн тогтолцоо муу орнуудад туслах, вакцин, эм бэлдмэлийг яаралтай бэлтгэх, оношлогооны төхөөрөмжийг үйлдвэрлэж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яам 3000 орчмыг хоёр долоо хоногийн дотор авахаар болсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ