ШӨХТГ-аас амны хаалтын үнийн өсөлтийн талаарх мэдээллийг хүргэж байна

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх Газраас амны хаалтны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийж байна. 

Монгол улсад ганцхан "Мөнхийн тун эм фарм" компани амны хаалт үйлдвэрлэдэг ба тэд нэгж амны хаалтны үнээ нэмсэн гэсэн мэдээллийн дагуу бид албан шаардлага хүргүүлсэн. 

Иргэдээс манай 1200-1884  утсанд ирүүлсэн амны хаалтны үнэ өндөр байна гэсэн мэдээллийн дагуу бөөний төв, эмийн сангуудад мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдэлд коронавирусын тархалт өндөр магадлалтай байгаа энэ цаг үед амны хаалтын үнийг нэмэхгүй, өөрсдөдөө ашиг олохоос илүүтэй нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй ажиллахыг мэдэгдэлдээ хүссэн. 

Иргэд яг ямар төрлийн амны хаалт стандартыг хангах вэ гэдгээ мэдэхгүй байна гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ