Дэлхийн хамгийн баян хүн 15-хан минутад 13 тэрбумыг халааслав
"Амазон" компаний гүйцэтгэх захирал Жефф Безос 15-хан минутын дотор 13 тэрбум доллар олсон байна.Энэ тухай Влүүмберг өнөөдөр мэдээлжээ.Түүнийг нэгдүгээр сарын 21-нд "Forbes" сэтгүүл дэлхийн хамгийн баян хүнээр тодруулсан ба хөрөнгө нь 115,5 тэрбум доллараар үнэлэгдэж буй аж.Харин дэлхийн баячуудын жагсаалтын дэд байрт бичигдэж байгаа "Louis Vuitton Moet Hennessy"-гийн ерөнхийлөгч Бернар Арно 112,9 тэрбумын хөрөнгөтэй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ