Үйлдвэрчний эвлэлийн холбоо:Улстөрчдийн нөлөөгөөр олон мянган ажилчид тайван ажлаа хийж чадахгүй байна

Үнэн бодит мэдээллийг хүргэхийг хүсэж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэл албан ёсны гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажилчдын цалинг нэмсэн. Одоо ч дахин нэмэхээр төлөвлөж байгаа юм. Нэг ч хүн ажлаас халагдаагүй. 6700 ажилтан, хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтан, гавьяаны амралтаа авсан албан хаагчид болон 30 гаруй мянган хүний аж амьдралын баталгаа болж байгаа. Олон улсын 85-р конвенцийг дагаж мөрддөг. Үйлдвэрчний эвлэлийн дотоод зохион байгуулалтыг санаатайгаар алдагдуулах сонирхолтой улстөрчид сонгууль дөхөхөөр олширдгийг иргэд гадарладаг болсон болов уу. Үйлдвэрчний эвлэл 46 жилийн турш ажиллаасаар ирсэн. Одоо ч хамтарсан гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэл ажлаа хэвийн явуулж байгааг мэдэгдэж байна.
Ажилчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Тус үйлдвэртэй байгуулсан хамтын гэрээ болон бусад журмуудаар ажилтан албан хаагчид, уурхайчдын эрх ашгийг үйлдвэрчний эвлэл хангаж ажилладаг. Үйлдвэрлэлийн зардлын 8 хувийг үүнд зарцуулдаг.
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний холбоог яагаад юу ч хийдэггүй мэтээр олон нийтэд ойлгуулах болов оо гэдгийг бид анхаарах ёстой. н.Эрдэнэ тодорхой шаардлагыг хангаагүй учраас манай үйлдвэрчний эвлэлд орох эрхгүй гэж үзсэн. Тэрээр нэгдүгээрт үйлдвэрчний эвлэлийн гишүүн бус, хоёрдугаарт хөдөлмөрийн насных биш, гуравдугаарт дээд сургууль төгсөөгүй байсан учраас үйлдвэрчний холбооны даргад өрсөлдөх эрхгүй гэж бид хэлсэн.
Хамтын гэрээнд, эмэгтэй ажилчид төрсний дараа сар бүр 500 мянган төгрөг авч, хүүхдээ гурван нас хүртэл өөрөө харах боломжийг бий болгосон.
Мөн тус гэрээний дагуу 2017, 2018-нд ахмадуудад олгодог нэмэгдэл тэтгэврийг 50 хувиар нэмсэн. Өөрөөр хэлбэл сар бүр 210 мянган төгрөгний нэмэлт тэтгэвэр олгож байна.
Олон үйлдвэрчний эвлэл байвал асуудал шийдэгдэх нь удааширдаг, үйл ажиллагаанд саад учруулдаг тул нэгдмэл зорилготой, нэг үйлдвэрчний эвлэлтэй байсан нь ажилтан алба хаагчдад тустай гэдгийг тус үйлдвэрт ажиллаж байсан ахмадын төлөөлөл хэллээ.
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ж.Батзандан тэргүүтэй улс төрчдөд хүсэлт, шаардлага хүргүүлж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ