СЕХ-ны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөлөө

УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүнийг томилсон юм. Тодруулбал, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар, Б.Ганбат нарыг томилсон. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр шинээр томилогдсон тэд өнөөдөр тангараг өргөлөө. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд УИХ-аар орж томилогдсон гишүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай байдаг юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ