АТГ: П.Цагааны эхнэр хэргийн яллагдагч биш

 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Ачит Ихт" ХХК-тай холбоотой асуудлыг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэрийг хил даван оргон зугтсан гэх гүтгэлэг зарим хэвлэлээр цацагдсан.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст “Ачит-Ихт” ХХК-тай холбоотой хэрэг шалгагдаж байгаа. Гэхдээ П.Цагааны эхнэр энэ хэргийн яллагдагч биш. Энэ хэрэгт холбоотой хэмээн шалгагдаж байгаа хүмүүс нь ч оргон зайлсан асуудал байхгүй гэлээ.

Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан мэдэгдэл гаргаж, бузар гүтгэлгээ зогсоож залруулга гаргахыг “Үндэсний шуудан” сонины хамт олноос шаарджээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ