Шуурхай: Өвөрхангай аймагт сэжигтэй нэг иргэнийг тусгаарлаж, 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Шинэкоронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсан байна. Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч, Шилийн гол аймгаас иржээ.
Харин өнгөрсөн шөнө арав гаруй хүнтэй цуг нэг гэрт бууз хийсэн аж. Энэ үеэр түүний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалах шинж тэмдэгтэй байжээ. Тиймээс уг иргэнийг тусгаарлан хамт байсан 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна.
ЭМЯ-наас ард иргэдийг олноороо нэг дор цугларч нягтрал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ