21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад цахим сургалт явуулжээ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтэс, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран томуу, томуу төст өвчин, шинэ коронавирусийн халдвар болон менингитын халдварын оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний талаар цахим сургалт зохион байгуулжээ. Уг сургалтад 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, халдвартын эмч, хүүхдийн эмч, өрхийн эмч нар хамрагдсан байна. Цахим сургалтаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдварын хяналт, сэргийлэлтийн талаар анхаарах асуудлын талаар зөвлөмж, зөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгаа талаар үүрэг, даалгавар өгчээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ