Өвөрхангайн иргэнийг коронавирусын халдваргүй болохыг тогтоожээ

   Өвөрхангайд нэгэн иргэнээс өчигдөр /2020.02.08/ илэрсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу дѳнгѳж сая гарчээ. Тус шинжилгээгээр коронавирусийн халдвар биш болох нь тогтоогджээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 9.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ