БНХАУ-ын дипломат ажилтан, тэдний гэр бүлийг чөлөөтэй хил нэвтрүүлж байгаа гэв

Хилийн боомтоор нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Гэвч БНХАУ-ын иргэдийн Монгол Улс руу нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоогоогүй гэдгийг албаныхан мэдээллээ. Тухайлбал, гуравдагч улсаас шууд нислэгээр ирж байгаа тохиолдолд хүлээн авч байна. Мөн БНХАУ-ын дипломат ажилтан, тэдний гэр бүлийг чөлөөтэй хил нэвтрүүлж байгаа аж.

 

Монгол Улсын хилээр өчигдөр өглөөний 08.00 цагаас өнөөдөр өдрийн 11.00 цаг хүртэлх хугацаанд нийт 634 зорчигч нэвтрэн орж ирсэн бөгөөд үүнээс 625 нь Монгол Улсын иргэн байсан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ