16 настай хөвгүүд бусдыг айлган сүрдүүлж дээрэмджээ

БГД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт тус дүүрэгт оршин суух хаягтай 32 настай эмэгтэй А-гийн гар утсыг тодорхой оршин суух хаяггүй 46 настай эрэгтэй О гэгч нь айлган сүрдүүлж дээрэмдсэн хэрэг 2020.02.10-ны өдөр 11 цагийн орчимд гарчээ. Уг этгээдийг  Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон шалгаж байна.

Мөн 2020.02.11-ний шөнө 01:40 цагийн орчимд БЗД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 34 настай эрэгтэй А-г үл таних 5 залуу айлган сүрдүүлж эд зүйлийг нь дээрэмдсэн хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 16 настай эрэгтэй С, 16 настай Т нар нь бусадтай бүлэглэн үйлдснийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан олж тогтоож, сэжигтэй этгээдүүдийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ