Тээврийн цагдаагийн албаныхан хүнд өвчтэй охиныг эмнэлэгт хүргэж, амийг нь аварчээ

Сонгинохайрхан дүүргийн захын гэр хорооллоос  ХӨСҮТ хүртэл явахад нэг талдаа цаг гаруй хугацааг зарцуулдаг аж.

Зургаан настай охины биеийн байдал маш тааруу байсан ба 20 минут ч тэсэхээргүй, яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай байжээ. Замын түгжрэл ихтэй байсан бөгөөд энэ үед Тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгчээ.

Ингээд охиныг 13-н минутад эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлснээр аварч чаджээ.

"Хэрэв таван минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа. Амарсайхан даргатай тээврийн цагдаагийн хамт олонд талархал илэрхийлж, та бүхний ажил, амьдралд сайн сайхныг хүсэж байна" хэмээн ХӨСҮТ-н эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон болон охины ар гэрийнхний зүгээс талархаснаа илэрхийлсэн байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ