БНХАУ-тай хийдэг гадаад худалдаа зогсохгүй

БНХАУ-тай хийдэг гадаад худалдаа буюу бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоосон. Энэ нь БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна гэсэн юм. Гэхдээ энэ нь бараа бүтээгдэхүүний экспорт, импортод нөлөөлөхгүй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ