Төв аймгийн иргэн коронавирусийн халдваргүй нь тогтоогджээ

Төв аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Төв аймгийн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон. Тус иргэн улирлын томуу туссан байсан" гэв.
Сануулахад, Төв аймагт оршин суугч, эрэгтэй 38 настай, нэгдүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-аас ирсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ