Улаанбаатар хотод ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

Цусан суулгаар өвчлөгчид 38.5 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 22.8 хувиар, салхин цэцгээр өвчлөгчид 13.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан тухай ҮСХ-оос мэдээллээ.
Мөн халдварт өвчнөөр өвчлөгчдийг төрлөөр, дүнд эзлэх хувиар авч үзэхэд 2020 оны нэгдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,900 болж, өмнөх оны мөн үеэс 39.5 хувиар нэмэгджээ.
Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 болсон байна.
Харин амьсгалын замын халдвар 1,516 болж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар, гэдэсний халдварт өвчин 185 болж, 38.5 хувиар буурчээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ