ЦЕГ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ


ЦЕГ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ

Засгийн газрын шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд ажлын цагаа богиносгох, гамшгийн үеийн бэлтгэлээ хангах зэрэг ажлыг хийж байна. Тухайлбал, ЦЕГ дэлхийн улс орнуудад дэгдэлт, тархац нь хурдтай өсөн нэмэгдэж буй шинэ коронавирусын халдварт өвчний тохиолдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор хамгааллын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ.


ЦЕГ дараах хамгаалалтын хэрэгслүүдийг нийлэх боломжтой аж ахуйн нэгжүүдээс үнийн санал, нийлүүлэх боломжтой цаг хугацааны хуваарийг нь энэ сарын 20 хүртэл авах юм байна.


Комбинзон хувцас 5000 ширхэг

N-95 стандартын амны хаалт 5000 ширхэг

Нэг удаагийн гутлын улавч 5000 ширхэг

Эмнэлгийн малгай 5000 ширхэг

Нүдний шил 5000 ширхэг

Резинэн бээлий 5000 ширхэг

Эмнэлгийн хөх спирт 1000 литр

Гар ариутгагч 1000 литр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ