Үлдсэн аж ахуйн нэгжүүд нь дампуурсаар л байг уу Ерөнхий сайдаа?

       Муу дээр муухай, муухай дээрээ улцан гэгчээр Корона вирусын хорио цээр жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ туйлдуулж ирсэн эрх баригчдын тууштай үйл ажиллагаанд нэгмөсөн ташуур нэмлээ. Улс орноо саарал жагсаалтад оруулсан уур уцаараа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд үзүүлж, Монгол банкаар үүрэгдүүлж, мэдээлэл шинэчлэх нэрийдлээр дансыг нь хаах зэргээр хангалттай дарамталж ирсэн манай төр засаг энэ удаа бас л санхүүгийн зах зээлийн ямар ч зохицуулалтгүйгээр хорио цээрүүдийг хэсэгчлэн тависаар байна. Аж ахуйн нэгжүүд дансаа хаалгасаар л хэдэн зуугаараа үүдээ барьж, дампуурсаар байгаа үйл явц үргэлжилсээр л байна. Энэ талаар судалгаа гаргаж, арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүргэлээ.

Корона вирусийн хорио цээрийн үеэр үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн салбараас бусад салбарт ямар ч зохицуулалт алга байна. Төрийнхөн  ч яахав цалингаа бодуулж аваад ажил хийсэн хийгээгүй хоёрын дунд яваад байж болох л байх. Харин худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг жижиг аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, аргагүй байдалд гараа өргөхөөс өөр сонголтгүй болж байх шиг. 

      Түрээслэгчид энэ хоёрдугаар сард  орлогогүй шахуу,  худалдан авагч харуулдаж өдрийг барсаар түрээсэндээ шатаж байна гэдгийг хэвлэлээр хэлж, бичиж байна. Иргэд аж ахуйн нэгжүүд банкны зээлийн хүү, оффисын түрээсэндээ дарлуулж зээлийн хугацаа хэтрүүлсэн "хэрэг"-ээр ,бултаараа шахуу Монголбанкны хар дансанд бүртгэгдэхнээ.

Үйлчлүүлэгч байхгүй, үйл ажиллагаа нь явахгүй болохоор үүнээс өөр сонголт ч алга. Төр засгаас санхүүгийн зах зээлийн харилцаанд зохицуулалт хийж элдэв түрээс,банкны зээлийн төлөлт зэрэг олон зүйл дээр анхаарлаа хандуулах цаг болсон гэдгийг олон нийтийн сүлжээн дэх сэтгэгдлүүд харуулж байна.

     УИХ-ын гишүүн О.Баасанхүү л өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед зээлийн хүүг царцаах санаачлага гарган ҮАБЗ-д хандаад байгаа сурагтай. 

ҮАБЗ-д хүргүүүлсэн түүний саналд "Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт  ноцтой аюул, бэрхшээл үүсэх талтай. Тиймээс цалингийн болон ипотекийн бусад зээлтэй иргэд давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ажил хөдөлмөр, бизнесээ явуулах бололцоогүй. Иймд банкны зээлийн төлөлтийг хорио цээрийн үед бүрэн царцаахыг уриалж байна" гэсэн байна. О.Баасанхүү бас "яасанхүү" болоод сураг алдарчихваа? 

    Эрхэм Ерөнхий сайд  эмнэлэгээр явахаас гадна энэ зүгт дорвитой шийдвэрүүд гаргаарай. Асуудлыг бүрэн зураглалаар нь харж санхүүгийн зах зээлд төрийн зохицуулалт хийгээрэй. 

Д.Оюу

.

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ