О.Сэргэлэн эмч дэлхийн шилдэг 101 манлайлагчийн нэг боллоо

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн дэлхийн эрүүл мэндийн салбарын шилдэг 101 манлайлагчийн нэгээр шалгарлаа.
“World Health & Welness&" холбооноос зохион байгуулдаг 11 салбарын 101 манлайлагчийг шалгаруулах номинацид 136 орны шилдгүүдээс эрүүл мэндийн салбарын манлайлагчаар Монгол Улсын Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Оргойн Сэргэлэн шалгарсан байна. Энэ үйл явдлыг УНТЭ-ийн хамт олон удирдлагууд баяртайгаар хүлээн авч, О.Сэргэлэн эмчид талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.
УНТЭ Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний Гавъяат эмч О.Сэргэлэн нь 2007 онд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын төслийг ШУТС-ийн санхүүжилтээр эхлүүлж, 26 гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгах багийг анхлан зохион байгyулж, багийн ахлагчаар ажилласан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ