Коронавирус: Нүүрний маск зүүхийн зэрэгцээ утсаа цэвэрлэх ариутгах хэрэгтэй

Коронавирус: Нүүрний маск зүүхийн зэрэгцээ утсаа цэвэрлэх ариутгах хэрэгтэй. Сингапурын эрүүл мэндийн яамныхан коронавирус нь агаараар дамждаг гэсэн баталгаа байхгүй бөгөөд нүүрний маск нь хамгийн үр дүнтэй хамгаалалт биш юм гэж хэлсэн байна.
Ухаалаг гар утас нь хүмүүсийн эзэмшдэг хамгийн бохир зүйл бөгөөд ихэнхдээ хэрэглэгчдийн нүд, хамар, уруул дээр хамгийн их хүрч бактер, нянг тараадаг.
Коронавирусын халдвар авах гол цэгүүд нүд, хамар, уруул юм. Коронавирусын халдавраас сэргийлэх арга бол утсаа тогтмол цэвэрлэж, гараа угаах нь нүүрний маск өмсөхөөс илүү коронавирусын тархалттай тэмцэх хамгийн сайн арга юм гэж Сингапурын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Сингапурын Эрүүл мэндийн яамны эмнэлгийн үйлчилгээ эрхэлсэн захирал Кеннет Мак өнгөрсөн лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, эмч нар "маш сайн зөвлөгөө" өгсөн боловч вирус агаараар дамжин халдварласан гэсэн баримт байхгүй байна.
Тэрбээр илүү чухал ажил бол хүмүүсийн гар утсаа цэвэрлэх явдал гэж нэмж хэлэв. Ухаалаг гар утас нь тухайн хүний эзэмшдэг хамгийн бохир зүйлүүдийн нэг бөгөөд гар утсаа олон удаа гаргадаг, олон хүн утсаа ариун цэврийн өрөөнд авч ордог. Хамгийн муу нь, эдгээр утаснууд бидний нүд, хамар, уруул дээр байнга хүрдэг. Коронавирус хүний биед халдварладаг гол цэгүүд нь нүд, хамар, уруул юм гэж хэлжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ