Дюссельдорф-2020” Их дуулга тэмцээнд Моллай Сайед барилдана

Европ тивд бэлтгэлээ базааж байгаа Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид 2020 оны хоёдугаар сарын 21-23-нд Германы Дюссельдорф хотноо болох “Их дуулга” тэмцээнд хүчээ сорих юм.
Тэмцээнд 120 орны 718 жүдоч хүч, ур чадвараа сорихоос эрэгтэй 427, эмэгтэй 291 бөх байгаа аж. Энэ сарын /2020.02.08-09/ эхээр Парисын Их дуулгад оролцсон Монголын жүдочид Словак /эмэгтэй/, Австри /эрэгтэй/ улсад Европын нээлттэй тэмцээнд оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд одоо Германд очоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ