ЖАЙКА-гаас эмч, сувилагчдын хамгаалалтын хэрэгслүүдийг ЭМЯ-нд өглөө

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь Монгол улсын ЗГ-ын хүсэлтийн дагуу шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудад зориулан Personal Protective Equipment (PPE) буюу хувийн хамгаалалтын хэрэгслийг Эрүүл Мэндийн Яаманд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-нд гардуулан өглөө.
Дараах төрлийн хамгаах хэрэгслийг өгч байгаа аж. Үүнд;
- Амны хаалт (N95 стандарт) 1,890 ш
- Комбинезон 2,960 ш
- Нэг удаагийн халад 540 ш
- Нүүрний хамгаалалт 65 ш
- Хамгаалалтын нүдний шил 44 ш
- Үзлэгийн бээлий 34,000 ш
- Нэг удаагийн малгай 8,100 ш

Дээрх хувийн хамгаалах хэрэгслийг ЖАЙКА-ийн Техникийн хамтын ажиллагааны “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хандивлаж байгаа аж.
Уг төсөл нь Монгол улсын хэмжээнд эмч сувилагчдын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь төслийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Монгол улсын холбогдох байгууллагууд төслөөр боловсруулсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөрийг ашиглан хувийн хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх дадлага сургуулилтыг хэрэгжүүлнэ гэж найдаж байна. ЖАЙКА нь Япон улсын Засгийн газрын удирдлага
СЭТГЭГДЭЛ БИЧИХ