Корона вирусын айдас дагуулсан тэтгэврийн зээлийн урт дараалал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ахмадуудын тэтгэвэрийн зээлийг чөлөөлсөн.
Тэгвэл Төрийн банк болон Хаан банк тэтгэврийн зээл олгож эхэлжээ. Төрийн банк тэтгэврийн зээлийг гар утас, пос машинаар, интернет ашиглан авч болно гэсэн ч зээл авах гэсэн хөгшид сурсан юмыг сураар боож болохгүй зангаар заавал очерлож авах гэж банкин дээр дараалал үүсгэж эхэллээ.
Өнөөдөр /2020.02.21/ Төрийн банкны 7 буудал, Дамбадаржаа дахь салбарт тэтгэвэрийн зээл авах гэсэн иргэд юун коронавирус манатай бөөн бужигнаан үүсгэж байна.
Ерөнхийлөгч халдварт өвчний үед авах арга хэмжээний талаар зарлиг, уриалга гаргаж, эрүүл мэндийн яамнаас учирлаж хэдхэн хоног тэвчээч, анхаарал сэрэмж алдаж болохгүй гэсээр байхад банкууд хүртэл ийм дараалал үүсгэж байгаа нь зүйд нийцэхгүй байна.
Коранавирусын халдварын эрчимтэй үе одооноос эхэлж байхад манай монголчууд тэтгэвэрийн зээл авах гэж амь нас, эрүүл мэндээ золихоос ч буцахгүй байгаа нь үнэхээр харамсалтай бөгөөд даанч ёсзүйгүй байна. Короновирусын халдварт ахмадууд илүү өртөж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас удаа дараа мэдэгдсээр л байгаа шүү дээ.
Ш.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ