Хан-Уул дүүргийн Газарын албаны дарга Ч.Мөнхбаатарыг хорьжээ

      АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ч.Мөнхбаатарыг бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь саатуулан хорьжээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан бусдад газар эзэмшүүлэх гэрчилгээ олгохын тулд 80 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгаж буй бололтой.

Хуулийн байгууллагынхан “Хан-Уул дүүргийн Газрын албаны даргыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаагаар албадан саатуулсан” гэж мэдэгдээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ