БНСУ-ын иргэдийг хил нэвтрүүлэхийг 15 улс ХОРИГЛОЛОО

Сүүлийн өдрүүдэд БНСУ-д коронавирүсийн халдвар хурдацтай тархаж, өнөө өглөөний байдлаар долоон нас бараад байгаа юм. Өчигдөр БНСУ онц байдал зарлаж, хөл хориог хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн.
Улмаар дэлхийн улс орнууд БНСУ-ын иргэдийг хил нэвтрүүлэхийг хориглох арга хэмжээ авч эхэлсэн нь анхаарал татаж буй. БНСУ-ын Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяагийн мэдээлснээр,
БНСУ-ын иргэдийг хил нэвтрүүлэхийг Израйль, Бахрейн, Иордан, арлын улс болох Кирибати, Самоа, Америкийн Самоа улсууд хориглосон байна.
Тус улсын иргэдийг нэвтрүүлэхдээ тусгаарлан нэвтрэх журмаа өндөржүүлсэн байдалд шилжүүлсэн Бруней, Макао, Их Британи, Туркменистан, Казакстан, Оман, Катар, Этиоп, Уганда зэрэг 9 улс байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ