Коронавирусын талаар xудал мэдээлэл тараасан иргэнийг 150,000 төгрөгөөр торгожээ

НМХГ-аас Баянзүрх дүүрэг дүүрэгт оршин суугч иргэн Г 2020 оны 02 дугаар сарны 13-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаараа “Аймшигтай..........Манай хамаатан онцгой комисст ажилладаг. Вирус илэрснийг нууж байгаа юм бна.......” гэх худал мэдээлэл бэлтгэж, олон нийтийн сүлжээнд тараасан зөрчлийг шалгалаа.

Тус зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл "Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" заалтыг үндэслэн 150 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авлаа.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ